11 настай балетчин Японд Монголыг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

11 настай балетчин Японд Монголыг төлөөлнө

Түүнийг Б.Анхзул гэдэг. 11 настай, балетчин. Ирээдүйд Монголын сонгодог урлагийн гоц нэгэн төлөөлөл болох авьяастан хэмээн үнэлэгдсэн нэгэн.

Тэрбээр Монголын балетын хөгжил сангаас 20016 оны арваннэгдүгээр сард анх удаа зохион байгуулсан “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлж, “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзэн болсон юм. Энэ дагуу Б.Анхзул өнөөдөр өглөө Японы нийслэл Токио хотыг зорьжээ.

Гуравдугаар сарын 20-22-нд Токио хотноо болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2) тэмцээнд Б.Анхзул 10-13 насны ангилалд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж