1000 гаруй гүний худаг барьж байна | News.MN

1000 гаруй гүний худаг барьж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

1000 гаруй гүний худаг барьж байна

Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэл хот болон 21 аймагт
нийт 8000 гүний худаг барихаар болжээ. Харин энэ ондоо багтааж хөдөө
орон нутагт 1000 гаруй худаг барих юм байна. Эдгээр худгийн 600 орчмыг
улсын төсвөөс, 300-г нь Мянганы сорилтын сангаас санхүүжүүлж байгаа аж.
Гүний худаг барихад шаардлагатай хөрөнгийг орон нутагт хэдийнэ
хуваарилж,  ХХААХҮЯ-наас зураг төслийг нь гаргаад дуусчээ. Гүний худаг
барих ажил өнөөдрийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа аж.

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж