Улсын арслан Д.Азжаргал улс төрд хөл тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Улсын арслан Д.Азжаргал улс төрд хөл тавилаа

Ардчилсан намын дотоод шинэчлэлтэй холбоотойгоор Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгон өөрчилсөн билээ. Намын үндсэн бодлогыг чиглүүлж, чухал шийдвэр гаргадаг Бодлогын хороонд нэр дэвшигчдийг өчигдөр бүртгэсэн ба тэдэн дунд улсын арслан Д.Азжаргал улстөрч бөхчүүдийн эгнээг тэлэн, орж иржээ.

Улсын наадамд үзүүрлэж, гурвантаа шөвгөрсөн арслан Д.Азжаргал Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байна. Тэрбээр аймгийн намын даргын сунгаанд Кёкүшюзан Д.Батбаяр, Д.Сүрэнжав нартай “хүч үзэх” юм байна.

Ардчилсан нам цөөнгүй бөхтэй. Дархан аварга А.Сүхбат тус намын хаалгаар ороод гарсан бол одоо их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр нарын сүмочид бий. Асашёорюү аваргын хувьд Үндэсний бодлогын хорооны гишүүний залуучуудын суудалд горилон, Өвөрхангай аймагт нэр дэвшжээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд орон даяар зэрэг явагдана.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж