NBA-ынхны уулзалт үр дүнд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

NBA-ынхны уулзалт үр дүнд хүрсэнгүй

Сарын өмнө эхэлсэн NBA-ын ажил хаялтаас хойш анх удаагаа багийн эзэд болон тоглогчдын холбооны удирдлагууд Нью-Йорк хотноо өнөөдөр уулзлаа. Улирал албан ёсоор эхлэх арваннэгдүгээр сарын 1-нээс яг гурван сарын өмнө хоёр тал уулзалтын ширээнд сууж буй нь энэ бөгөөд хоёр тал уулзалтын дараа өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ажил хаялтад өртөөд байсан NFL-ийн удирдлага болон тоглогчид тохиролцоонд хүрч ажил хаялтаа дуусгасан нь өөрсдөд нь асуудлаа хурдан шийдэх шахалт болж байна гэж NBA-ын тоглогчдын холбооны ерөнхийлөгч Дерик Фишер хэлжээ. Бид уулзалт, яриа, шийдвэрлэх зэрэг зүйлсээс маш хол байгаа. Тиймээс өнөөдрийн уулзалтад тэр бүхний эхлэлийг тавихыг хичээлээ. Тиймээс ирэх хэдэн долоо хоногоос дахин уулзах болно гэж тоглогчдын холбооны ерөнхийлөгч Фишер уулзалтын дараа хэвлэлийнхэнд хэлсэн байна. Фишер ийнхүү олон хийх уулзалтын дөнгөж эхлэлийг нь тавилаа гэсэн бол Дэвид Стерн “Ямар ч үр дүн гарсангүй. Өмнөх бүх шаардлагууд хэвээрээ. Гэхдээ бид тохиролцоонд хүрэхийн тулд уулзалдсаар байх хэрэгтэй. Тиймээс хэд хэдэн уулзалтын товыг тоглоолоо” гэсэн байна. Хоёр тал тохиролцоонд хүрэх ямар нэг зүйл ярьсангүй, харин өнгөрсөн сарын хугацаанд баримталж байгаа зүйлст нь бага ч гэсэн өөрчлөлт гарсан эерэг үр дүн байж болох юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж