АН-ын дотоод сонгуулийн бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

АН-ын дотоод сонгуулийн бүртгэл өнөөдөр дуусна

Ардчилсан намын Дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу шат, шатны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдөр 00.00 цаг хүртэл үргэлжилж, дуусна.

Анхны шийдвэрээр бүртгэлийн хугацааг энэ сарын 13-ний 16.00 цагаар дуусгавар болгохоор заасан ч Нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан тухай гомдол Дотоод сонгуулийг зохион байгуулах хороонд ирсэн юм. Иймээс бүртгэлийн хугацааг хоёр хоногоор сунгасан юм.

Гуравдугаар сарын 13-ний байдлаар Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 374 нэр дэвшигч бүртгүүлсэн. Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж