Цанхийн баруун уурхайд олборлолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.14-нд нийтлэгдсэн

Цанхийн баруун уурхайд олборлолт хийнэ

“Эрдэнэс тавантолгой” ХК Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх “Монгол уурхайчид” түншлэлийнхэнтэй  хамтран ажиллах гэрээг  өнгөрсөн долоо хоногт байгуулжээ.

Тус компанийн  Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ  гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэлийнхэн  буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК,  “Олборлолт” ХХК, “Мера” ХХК-ийн нэгдлийнхэн ялснаар гэрээт олборлогчоор ажиллахаар болсон байна.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх  захирал Д.Ариунболдын хэлж буйгаар  Цанхийн баруун уурхайн үйл ажиллагаа хоёр жил гаруй хугацаатайгаар түр зогсож байгаад одооноос албан ёсоор үйл ажиллагаа эхлэх болж буй аж. 

Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг шалгаруулах тендерийг ил тод, шударга нээлттэй явуулсан байна. Үр дүнд нь Монгол  компаниуд шалгарч, нэг том зорилтын төлөө хамтран ажиллахаар болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж