Хүүхэд хулгайлахаар оролдоогүй гэж мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.14-нд нийтлэгдсэн

Хүүхэд хулгайлахаар оролдоогүй гэж мэдүүлжээ

ӨЧИГДӨР /2017.03.13/ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос шат, шатны дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өчигдөр 16.00 цагт хаахаар шийдвэрлэсэн байсан юм. Гэвч цагийг нь тулгаж олноороо бүртгүүлэхээр дугаарлаж, ачаалал үүсгэж эхэлсэн учраас хугацааг хоёр хоногоор сунгажээ. Дэлгэрэнгүй


  • Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, 11 хороололд хичээлээ тараад харьж явсан арван настай хүүг хулгайлахыг оролдсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ хэргийн талаар сэжигтэн мэдүүлэг өгч, “Хүүхдийг хулгайлах гэж оролдоогүй. Миний өөдөөс олон юм яриад байхаар нь том хүний өөдөөс хэрэлдлээ гэж амыг нь тагласан. Тэр үед хүн гараад ирэхээр нь явуулсан” гэж мэдүүлжээ. Дэлгэрэнгүй


  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн тайлбарласнаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болоход гишүүдийн ирц хангалтгүй байгаа аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэнгүүт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ажээ. Дэлгэрэнгүй


  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй


  • Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын V байрын эзэн Г.Мандахнаран зургаад эрэмбэлэгдсэн нь Монголын бөхчүүдийн хамгийн өндөр чансаад тооцогдож байна. Дэлгэрэнгүй


  • Гуравдугаар сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг зорилоо. Монголын 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцох юм. Дэлгэрэнгүй


  • Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлтэд явдаг жолооч нар өнгөрсөн бямба гаригт амиа алдсан хэрэг гарсан. Тэдний гурвынх нь бие муудаж нас барсан юм. Эх сурвалжийн хэлснээр хоёр цогцсыг нийслэлд авчирчээ. Дэлгэрэнгүй


  • Үерийн далан, шуудуу, ус зайлуулах хоолойг сэргээх, цэвэрлэх ажлын хүрээнд 80 орчим ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж, цэвэрлэгээ хийх иргэдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй


  • Дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор зарлагджээ. Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан. Тэгвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас талийгаач охины аавыг буцаан хорьж, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж шалгажээ. Дэлгэрэнгүй


  • 2016 оны арваннэгдүгээр сард ам.долларын ханш 2720 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам. долларыг 2455 худалдан авч, 2460 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2462 төгрөгөөр авч 2470 төгрөгөөр зарж байна. Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж