Ум тарнийг уншихын ашиг тус

Хуучирсан мэдээ: 2017.03.14-нд нийтлэгдсэн

Ум тарнийг уншихын ашиг тус

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хүмүүс хоорондоо харилцах гэж дуу хоолойгоо ашиглаж ирсэн. Үүнээс гадна дуу хоолойгоороо нэгнийхээ сэтгэлийг засахаас гадна амьдарч буй эх дэлхийтэйгээ холбогдох гэж хичээсэн. Бид төрснөөс хойш амьдралтайгаа холбогдохоос гадна эх дэлхийтэйгээ салшгүй холбоотой болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид биеэрээ эх дэлхийгээ өөрчлснөөс гадна дуу хоолойгоороо дэлхийн вибрацад нөлөөлсөн. Ум тарнийн эдгээх хүч агуу гэж ярьдаг. Энэхүү тарни нь бидний оюун санааг нэгтгэж, холбож өгдөг. Шашны ном зохиолоос гадна шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараас үзвэл Ум тарни нь бурхны дуу хоолой бөгөөд их тэсрэлтийн үеийн дуу чимээ хэмээн тайлбарлаж байна. Ум тарнийг мөн нарнаас гарч буй дуу авиа гэж үздэг. Хүний энэ гайхамшигтай амьдралын нууц болоод ертөнцийн амьсгал нь гарцаагүй энэ дууны хүчинд оршиж буй гэж хэлж болно. АУМ буюу Монголчуудын уншиж сурснаар Ум хэмээх энэ тарнийг уншихад гарах дуу чимээ нь зөвхөн бие эрхтэнд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл хөдлөл, тархи мэдрэлийн түвшинд болоод бидний хүрээлэн буй орчин, эргэн тойронд ч нөлөө үзүүлж, хамгийн жижиг атомыг сэргээж, биднийг оршин буйг илэрхийлнэ.

Бид бол тогтмол чичиргээнд байдаг. Молекул бүр бидний яс, булчирхай, дотор эрхтэн болон цусны эргэлтийг бүтээснээр эдгээр нь өөрсдийн онцгой чичиргээтэй байдаг. Чакра бүр нь хүний дотоод эрхтнийг зохицуулж байдгаас гадна энэ нь хүний гэрлэн бүрхүүл болох энерги, эрч хүчийг бүтээж өгдөг. Шинжлэх ухааны тайлбараас харвал  бидний эргэн тойрон байгаа бүхий л дуу чимээ биетүүдийг өөрчилж байдаг гэнэ. Энэхүү өөрчлөлт нь хоромхон зуур болоод өнгөрсөн ч агуу хүч чадлын эхлэл болж, бидний биеийг гайхалтай өөрчилнө гэж тайлбарлажээ.

Бид бясалгал хийснээр өөрийнхөө дотоод эрчим хүчийг сэргээхээс гадна хүрээлэн буй орчин, дэлхий ертөнцийн атомыг үржүүлж, чичиргээний давтамжийг өөрчилж, эрүүл мэнд болоод зөв амьдралын хэмнэлийг өсгөдөг. Энэхүү дуу авиа нь чичиргээ болон явсаар одод шинээр үүсэх, нарны аймаг болоод амьдрал мөн гариг эрхэст дамжин түгэх болно.

ҮРГЭЛЖЛЭЛ: WWW.NUD.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж