Дэлхийн 60 гаруй орноор аялж, христэд итгэлтэй хүмүүсийг нэгтгэдэг Аностел Чарлъз Ндифон пастер гурав дахь удаагаа манай улсад ирээд байна. Тэрбээр өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Өмнө нь 2003, 2004 онд Монголд ирэхдээ олон хүнийг залбирлаар эдгээcэн гэгддэг тэрбээр “Энэ удаа ч гэсэн зорилго хэвээр, “Гайхамшигт эдгэрлийн фестиваль” зохион байгуулж, хүмүүсийг эдгээнэ” гэв. Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “Хамгийн гол нь итгэл найдвар чухал юм. Хүн өөрөө итгэж, үнэнээсээ залбирч чадвал хараагүй хүн хараа орж, дүлий хүн ч сонсгол орж, суугаа хүн ч босч чадна. Энэхүү гайхамшгийг шинжлэх ухаанаар тайлбарлаж болохгүй бөгөөд нэгэн нууцлагдмал агуу хүч байдаг” гэж ярилаа. Мөн тэрбээр Монгол Улсыг хөгжүүлэх гайхамшигт боломж, нөөц бололцоо байгаа гэж үзэж байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар лекц унших гэнэ. Түүнийг 115 мянган хүний суудалтай цуглааны танхим илтгэлээ тавихад итгэгчид дүүрдэг байсан. Харин энэ удаад 100 мянган хүн оролцох талбай байгаа учраас лекцээ гурван өдөр уншихаар болжээ. “Гайхамшиг, эдгэрлийн фестиваль” нь 2011 оны наймдугаар сарын 3-5-нд 18.00-22.00 цагийн хооронд, “Гайхамшгийн хүч” хөгжлийн семинар нь 10.00-14.00 цагийн хооронд “Хайрын гэгээ” соёлын төвд болох юм байна.
Э.Энхчимэг