Есөн уран бүтээлч мөрөөдлийн өнгөө дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Есөн уран бүтээлч мөрөөдлийн өнгөө дэлгэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт “Мөрөөдлийн өнгө” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. 1975 онд УБДС-ийн уран зургийн ангийг төгссөн З.Доржжанцан болон хэсэг уран бүтээлчид уран бүтээлээрээ нэгдэн энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт говь, хангай, уул ус, хөх тэнгэрээ дээдлэн шүтэж,  өөр өөрийн онцлог арга барил, уран сайхны өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлсэн  уран зураг, монгол зураг, усан будаг, хүүхэлдэйн урлаг, хивсний эх загварын 200-аад бүтээл дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн танхимд З.Доржжанцангийн байгалийн сүр хүчийг магтан дуулсан “Загийн хоолой”, “Говийн өвөл”, “Ёлын ам”,“Тайшир”, Б.Гантулгын “Отгон тэнгэр”, “Тал мину зээ” , МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Х.Содномцэрэнгийн “Дэлгэр цаг”, “Зохиомж”, “Шилийн Богд”  уран сайхны оновчтой шийдэлтэй чөлөөт зохиомжууд,  Хөвсгөл нутгийн авьяаслаг уран бүтээлч Л.Бат-Өлзийгийн  “Их уул”, “Хөвсгөл”, “Цагаан нуур” уран зураг, С.Мижиддоржийн “Эрэг бүрэг” монгол зураг болон усан будаг, бэхэн техникийн  ажлууд, н.Пүрэвжавын хивсний эх загварууд гээд нийт есөн уран бүтээлчийн уран бүтээлүүдээ дэлгэн харуулах нь ээ. Эл үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог нь  зураачийн өөрийн нь гарын үсэгтэй, жинхэнэ эх бүтээлийг эндээс  худалдан авах боломтой. Өнгө будаг алагласан, мөрөөдөл дүүрэн, байгалийн сэдэвтэй уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж