Юуны өмнө, Тавантолгой бүлэг ордын баруун Цанхийг ашиглахад стратегийн хөрөнгө оруулагч ажиллуулах гэж байгаа нь үндсэндээ Тавантолгойн талыг гадны компаниудад өгч байгаа хэрэг хэмээн “Хамуг монгол” эвсэл үзжээ. Тиймээс үүнд нэлээд анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай хэд хэдэн улс оролцсон асуудал, ашигт малтмалын лиценз гадны компаниудынх болж, авлигын индекс улам муудсаар байгаа зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Эвслийн тэргүүн Ц.Шинэбаяр энэ үеэр мөн хэлэхдээ улс төр гэдэг бол одоогийн УИХ шиг хэн нэгний эсвэл бүлэг хүний ашиг сонирхлыг хамгаалах биш, бүх ард түмний эрх ашгийг хамгаалсан байх учиртай. Иргэний хөдөлгөөн ч мөн адил. Тиймээс манай эвсэл ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа тунхагласан улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх болно гэдгээ онцлон хэлж байсан юм.
Ц.Шинэбаярын “Хамуг монгол” эвсэл оффистой болжээ
“Хамуг монгол” эвсэл өөрийн гэсэн байртай болж, улс төрийн байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээ өнөөдөр сэтгүүлчдэд зарлалаа. “Хамуг монгол” эвсэл нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд “Монгол хэвлэл” компанийн байранд байрлах болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан энэ эвслийн тэргүүн нь УИХ-ын гишүүн, МАХН-ын үүсгэн байгуулагч Ц.Шинэбаяр. Тэрбээр өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Хамуг монгол” эвсэл аль чиглэлд түлхүү анхаарал хандуулж ажиллахаа танилцуулсан юм.
Б.СҮРЭН