Монголын Скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Олон нийттэй харилцах хорооны дарга Г.Ариунчулуун болон холбогдох албаны хүмүүс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзах үеэр Ази Номхон далайн бүсийн скаутын 31-р жембори буюу майхант цугларалт “Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор”-т 2017.07.27-08.02-ны өдрүүдэд болох талаар танилцууллаа.
Уг уулзалтад 11-17 насны охид, хөвгүүд хамрагдана. Манай аймгийн тухайд 90 хүүхэд оролцох боломжтой бөгөөд нэг хүүхдийн төлбөр 250 000 төгрөг байх ажээ. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор хүүхдүүд өөрийн сурсан мэдсэн зүйлс, авьяас чадвараа бусад найз нөхөддөө харуулах, шинийг суралцах зэргээр өөрийгөө нээн хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой талаар танилцуулав. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд аймаг, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, үе тэнгийнхнээ манлайлан, үлгэр дуурайлал болсон хүүхдүүдийг оролцуулах саналыг дэвшүүллээ. Дээрх шалгуурыг хангасан хүүхдүүдийн замын зардал, хувцасны жигдрэлт зэрэгт дэмжлэг үзүүлэх нь зүйтэйг онцлов.
ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN