Хоёр жилийн өмнөөс зураг авалтын ажлаа эхэлсэн Монгол, Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран хийж буй “Аравт” түүхэн уран сайхны кино ирэх намар нээлтээ хийнэ гэсэн. Тэгвэл тус киноны анхны трейлер гарсан байна. Тус кинонд Монгол болон Өвөрмонголын алдартай уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд хөгжмийг нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичжээ. Монголын талаас “Аравт” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Өвөрмонголоос жүжигчин Б.Баасанжав, Аюур нар тоглож байгаа бол найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажиллаж байна.
“Аравт” киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин