Хятадын Бээжингээс Австралийн Мельбурн хот руу онгоцоор нисч явсан зорчигчийн зайгаар цэнэглэдэг чихэвч шатаж, зорчигч багагүй гэмтсэн талаар CNN мэдээллээ.
Чихэвч шатаж гал авалцсаны улмаас зорчигч эмэгтэй хацар түлэгдэн, гар нь цэврүүтжээ.
Австралийн Тээврийн аюулгүй байдлын албаныханд зорчигчийн ярьснаар тэрбээр чихэвчээр дуу сонсч байгаад унтчихсан байжээ. Хоёр цаг орчим унтсан тэрбээр ямар нэг юм дэлбэрэх чимээгээр сэржээ.
“Сэрэнгүүтээ миний баруун хацар шатаж байгааг мэдсэн” хэмээн ярьжээ. Тэр даруй чихэвчээ авч онгоцны шал руу шидсэн байна.
"Чихэвч гал авалцсан хэвээр байсан учраас би хөлөөрөө гишгэлсэн. Тэр үед онгоцны үйлчлэгч савтай уч авчирч цацсан” хэмээн ярьжээ.
Ус цацан унтраах хооронд чихэвч аль хэдийнэ онгоцны шалтай зууралдан хайлсан байжээ.
Австралийн Тээврийн аюулгүй байдлын албаныхан зай биш чихэвч нь шатсан байх гэсэн таамгийг хийгээд байгаа юм байна.
Энэ хэрэг явдал хоёрдугаар сарын 19-ны өдөр болсон ажээ. Албаны хүмүүс ямар маркийн чихэвч, зай байсныг хэлээгүй байна.
А.ТУЛГА