-Тамхи байна уу?, тамхи өгч гэнэ.
-Гал байна уу?, асаагуур гаргаж ирээд асааж өгч гэнэ.
-Наадах чинь юу юм?
-Аан энэ зааны ясан асаагуур гэсэн чинь
-Чи муу хөөш яагаад заан алаад байгаан бэ.
Амьтдын шүүгч:
-Чи эцгийгээ идсэн нь үнэн үү? Бяцхан матар:
-Үнээн.
-Эхийгээ идсэн нь үнэн үү?
-Үнээн.
-Ахыгаа бас идсэн гэл үү?
-Тийм ээ.
-Тэгэхээр чи ер нь юу болж таарч байна аа?
-Өнчин матар.
Ойд туулай зугаалж явж байна гэнэ. Тэгсэн гэнэт модны араас чоно гарч ирээд
-Ааахаа! Туулай би чамайг иднэ дээ гээд араа шүдээ арзайлгаж гэнэ.
-Чоно ахаа чоно ахаа, та ухаантай ш дээ, тийм болохоор би таниар 3 таавар таалгая, ядаж нэгэнд нь зөв хариулбал та намайг идээрэй гэхэд чоно бантсандаа зөвшөөрч гэнэ.
-2 хар өнгөтэй юм тэр юу вэ?
-Мэдэхгүй
-1 хос хар гутал, одоо 2 дахь асуулт 4 хар өнгөтэй юм тэр юу вэ?
-Мэдэхгүй
-2 хос хар гутал, за би сүүлчийн асуултаа асууя, тааж чадахгүй бол би чөлөөтэй ОК! Намагт амьдардаг нов ногоон өнгөтэй дэвхэрж явдаг Ваг Ваг Ваг дуугардаг амьтан тэр юу вэ? гэхэд чоно бодож бодож байснаа
-3 хос хар гутал гэв.
-Ёстой янзтай.
-Яасийн
-Ув улаан өнгөтэй спорт Шевролет
-Пөөх авсиймуу
-Үгүй ээ зүүдэлсийн. Лондонгийн гудамжаар ийшээ ч нэг тийшээ ч нэг давхиж байна гэж…
-Наадах чинь ч гайгүй, би дэлхийн топ 5 баянтай таван гар суугаад муушиг тоглож байна гэж зүүдэллээ ш дэ.
-Паах юун муухайн намайг дуудахгүй
-Чамайг дуудах гээд балкон дээр гарсан чинь чи ув улаан өнгөтэй спорт Шевролетоор ийшээ ч нэг тийшээ ч нэг давхиад байсан юм чинь…
Ойн ээлжит сонгуулиар туулай цагдаа болжээ. Тэр үнэгэн дээр ирээд:
-Чи энэ үнэтэй үсийг хаанаас авснаа хэл.
-Энэ миний өөрийн арьс.
-Битгий худлаа хэл гээд мөрдөнд хийв. Удалгүй галуу хүзүүгээ унжуулсаар орж ирэв.
-Чи ямар хэргээр орж ирэв?
-Намайг жил болгон халуун орон руу хэний мөнгөөр нисдгээ хэл муу луйварчин гээд хийчихлээ.
Оросууд газраа 100 метр ухсан чинь UHF кабель гарч ирж гэнэ. Тэгээд Оросууд 100 жилийн өмнө интернэт хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлтэнд хүрч гэнэ.
Дараа нь Америкууд газраа 200 метр ухаад шилэн кабель олж гэнэ. Тэгээд Амеркууд 200 жилийн өмнө шилэн кабель хэрэглдэг байж гэсэн дүгнэлтэнд хүрч гэнэ.
Дараа нь Манай Монголчууд газраа 300 метр ухаад юу ч олсонгүй гэнэ. Тэгээд Монголчууд 300 жилийн өмнө Wireless хэрэглэдэг байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч гэнэ ээ.