НАТО-гийн гишүүн орнууд үүргээ сайн биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.14-нд нийтлэгдсэн

НАТО-гийн гишүүн орнууд үүргээ сайн биелүүлжээ

Хойд Атлантын эвсэл буюу НАТО өнгөрсөн 2016 онд хийсэн ажлынхаа тайланг өчигдөр /2017.03.13/ сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбургийн энэ хуралд мэдээлснээр тус байгууллагын гишүүн орнууд өнгөрсөн онд гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн гэжээ.

Тухайлбал, гишүүн орнууд өөрсдийн цэргийн зардлаа ДНБ-ийхээ хоёр хувьд хүргэх зорилтыг биелүүлж чадсан гэжээ.

Тайланд тэмдэглэснээр НАТО-гийн гишүүн орнуудын 2016 оны цэргийн зардал өмнөх 2015 онтой харьцуулахад 3.8 хувиар өсч, нийтдээ 10 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж