”ХАД”, ”Дэрэн” оноо хувааж, ”Арвис” хүснэгтийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

”ХАД”, ”Дэрэн” оноо хувааж, ”Арвис” хүснэгтийг тэргүүллээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн футзалын лиг"-ийн хоёр дугаар тойрог өнөөдөр боллоо.

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт футзлалын УАШТ-ий мөнгөн медальт "ХАД" болон дөрөв дүгээр байрт орсон "Дэрэн" клубуудын хооронд өрнөлөө. Хоёр баг хоёул өмнөх тойргоос гурван оноо авсан тул энэ тоглолтод хожсон нь том давуу талтай болох байлаа. Гэвч эн тэнцүү багууд үндсэн цагт 4:4-өөр тэнцэж, оноо хуваалаа. Тэдний тэнцээг "Арвис"-ын охид ашиглан өрсөлдөгч Хан-Уул дүүргийн багийг 2:5-аар хожсоноор ганцаар зургаан оноотой хүснэгтийг тэргүүлээд эхэллээ. Түүнчэн өмнөх тоглолтодоо "ХАД"-тай ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн 7:5-аар хожигдоод байсан "Эрчим" өнөөдөр "Хоромхон"-ыг 2:3-аар буулган авлаа. Харин футзалын УАШТ-ий алтан медалийн эзэд болох "Монголын тэмүүлэл"-ийн охид өнөөдөр "Соёмбын барсууд"-ыг 17:1-ээр илт илүүрхэн хожлоо.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж