Оддын охидын хувцаслалт

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Оддын охидын хувцаслалт

БЕЙОНСЕ, ЖЕЙ ЗИ НАРЫН ОХИН БЛЮ АЙВИ

Дуучин Бейонсе, Жей Зи нарын охин Блю Айви хэдийнээс ганган чаминаараа алдартай. Саяхан тэд “Гоо үзэсгэлэн ба араатан” киноны нээлтийн хүлээн авалтад очихдоо гурвуул “Gucci”-гийн загвараар гоёсон байжээ.

Блю Айвигийн өнгө өнгийн хормойтой энэ даашинз Италид хийгдсэн, 100 хувь торгон шиффон материалтай, үнийн хувьд 1677 ам.доллар.

Өмнө нь Бою Айви охин өнгөрсөн хоёрдугаар сард болсон Грэммийн ёслолд мөн “Gucci”-гийн ягаан хослолоор гоёж байв. Дээр нь 2490 ам.долларын үнэтэй муурын хэлбэртэй, гялтганасан ягаан жижиг цүнх.

Аав, ээж, охин гурав хамтдаа
 

Блю Айвигийн муурын хэлбэртэй энэ гялтгар цүнх

Бейонсе охин Блю Айвигийн хамт Улаан хивсний ёслолд. 2016 оны наймдугаар сар.

Бейонсегийн “Formation” аяллын тоглолтын үеэр. “Gucci”-гийн даашинзтай ээж, охин хоёр.

Дахиад л “Gucci. Энэ удаад бомбер.


 

ИВАНКА ТРАМПЫН ОХИН АРАБЕЛЛА

Иванка Трампын охин Арабелла ч мөн загварын хүрээний алдартай, үнэтэй гоёлоороо алдартай. Өвөөгийнхөө /Доналд Трампын/ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд “Oscar de la Renta”-гийн даашинзтай ирсэн бяцхан охин олон нийтийн арга хэмжээнээс гадна энгийн үед гадуур явахдаа ч дэгжин, загварлаг гэнэ.


КИМ КАРДАШИАН, КАНЬЕ УЭСТ НАРЫН ОХИН НОРТ

Холливудын хамгийн загварлаг охидын нэг. 


 

ДЭВИД БЭКХЭМ, ВИКТОРИЯ НАРЫН ОХИН ХАРПЕР


 

ТОМ КРУЗ, КЕЙТИ ХОЛМС НАРЫН ОХИН СУРИ

Холливудын хамгийн хөөрхөн, хамгийн загварлаг охин гэгддэг байсан Сури Круз удахгүй 11 нас хүрэх ажээ. 


 


ГҮНЖ ШАРЛОТТ

Их Британийн хунтайж Уильям, гүнгийн ахайтан Кейт Миддлтон нарын охин гүнж Шарлотт одоо хоёр настай. Ихэс дээдсийн хүрээний цаанаас л ихэмсэг, дэгжин бөгөөд албархуу хэв маяг түүнээс ч бас харагддаг.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж