Google-ийн Андройд үйлдлийн системтэй таблет компьютерууд 2016 он гэхэд
Apple-ийн iPad-ийг бүх талаараа гүйцэж түрүүлэх болно гэж Informa с
удалгааны фирм мэдэгджээ.
Apple-ийн iPad-ийг бүх талаараа гүйцэж түрүүлэх болно гэж Informa с
удалгааны фирм мэдэгджээ.
Тус байгууллагын таамаглаж байгаагаас үзвэл Apple одоогийн зах
зээлийнхээ 75 хувийг эзэлж байгаа үзүүлэлт нь 2015 он гэхэд буурч 39
хувь болох ажээ.
“2013 оноос Андройд таблетууд нь илүү сайжирч, үнэ хямдарч эхлэх ба 2016
гэхэд iPad-ийн борлуулалтыг давах нь тодорхой” гэж судлаач David
McQueen хэлж байна.
Түүнчлэн тэрээр “Бид ойрын жилүүдэд таблет компьютеруудын зах зээл дээр
маш том тэсрэлтийг үзсээр байх болно. 2010 онд 20 сая таблет зарагдсан
бол 2015 онд 230 сая таблет зарагдах болно” хэмээх таамаглаж буйгаа
илэрхийлжээ.
www.kt.mn