Хятадад “Boeing”-г үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Хятадад “Boeing”-г үйлдвэрлэнэ

Ирэх тавдугаар сарын сүүлээр Хятадын Жэцян мужийн Жоушань хотноо Boeing 737 онгоцны эцсийн угсралтын төвийн барилга баригдаж эхлэх гэж байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Захиалагчид өгөх эхний онгоцоо ирэх 2018 оны сүүлээр бэлэн болгох зорилготой аж..

Шинэ төв жилдээ жилдээ 100 ширхэг Boeing 737 угсрах хүчин чадалтай.

Энэ төв нь АНУ-ын нисэх онгоцны үйлдвэрлэлийн Boeing компанийн гаднын улс оронд баригдаж байгаа анхны үйлдвэр болж байгаа юм. Энэ төвд Boeing 737 онгоцны сүүлчийн шатны ажлууд болох будах, онгоцны салоныг угсралт зэргийг хийх ажээ.

Энэ үйлдвэрийг байгуулах талаар БНХАУ-ын дарга Си Жиньпиний 2015 онд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж тохирч байсан юм. Үйлдвэр Жэцян мужийн Жоушань хотноо байршуулах талаар 2016 оны аравдугаар сард Boeing компани болон Хятадын Агаарын нисэхийн корпорац эцэслэн тохирсон.

Шинэ үйлдвэрт 2000 ажилчин ажиллана.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж