Увс аймгийн төвд Чандмань гэдэг газар 2017 оны нэг, хоёрдугаар саруудад их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнөөдөр Увс аймгийг зорилоо. Дэлгэрэнгүй
Орхон аймгийн Жаргалант суманд зүй бус хорогдлоор нийт 1260 гаруй толгой мал хорогдсон мэдээлэл байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 34 толгой мал, хаваржилтын хүнд байдлаас шалтгаалан хорогдсон талаарх мэдээллийг Жаргалант сумын Засаг дарга мэдээллээ. Дэлгэрэнгүй
“Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны хоёрдугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны жилийн эцсээс болон өмнөх оны мөн үеэс тус бүр 2.1 хувиар өссөн” гэж Үндэсний статистикийн хорооноос /2017.03.14/ мэдээллээ. Дэлгэрэнгүй
МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Манай улсын хувьд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар давхар бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэх хууль эрхзүйн орчин нээгдсэн хэдий ч, өнөөдрийн байдлаар энэхүү боломжийг ашигласан хувьцаат компани байхгүй байна. Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд ажиллаа. Дэлгэрэнгүй
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний хоёр сард 963.4 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөг болж, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сард 4.7 мянган эх амаржиж 4771 хүүхэд төрүүлсэн байна. Амаржсан эх 1375-аар, амьд төрсөн хүүхэд 1384-өөр буурчээ. Дэлгэрэнгүй
Ард түмний онц түр зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун “УИХ болон Ерөнхийлөгчид өгсөн тулган шаардах бичгийн хугацаа дуусч байгаа. Эрх баригчид бидний тулган шаардах бичигт хариу өгөхгүй болох нь тодорхой болж буй учраас тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Суулт, жагсаал, өлсгөлөн тэр бүгдийг хийнэ. Буруу тогтолцоог нураахын төлөө тэмцэх болно. Тайван жагсаалыг гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна” гэлээ. Дэлгэрэнгүй
УИХ-ын намрын чуулганы "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс" корпорацид шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохыг дэмжсэн тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж иргэн Р.Очирбал үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Дэлгэрэнгүй
Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарсан. Тухайн үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм. Шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Дэлгэрэнгүй