Алдарт реппэр Снүп Догийн шинэ видео клип гурав хоногийн өмнө цацагджээ. Муу, муу, тийм ч сайн биш / BadBadNotGood / нэртэй уг дууны бичлэгэнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг тоглоомон буугаар буудаж байгааг харуулжээ. Ерөнхийлөгч Трамп ч уг клипийг үзсэн бөгөөд өөрт нь төдий л таалагдаагүй гэж твиттер хуудаснаа жиргэсэн байна.
Харин ерөнхийлөгчийн хуульч реппэр Снүпийг уучлалт гуйхыг шаарджээ. Снүп Дог хариуд нь “Хүмүүс гоё дуу гаргаж, шоудаж цагийг зугаатай өнгөрөөж байна. Гэхдээ хэн ч энэ ерөнхийлөгчийн жинхэнэ асуудлаар алиалахгүй байна” гэжээ. Түүний шинэ дууны видео зөвхөн Трампыг дурдаад зогссонгүй цагдаа нарын дураараа буу шагайж байгааг бас харуулжээ.
Г.ТҮШИГ