Анжелина Жоли Лондоны сургуулийн профессор болжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Лондоны сургуулийн профессор болжээ

Зочин профессор Анжелина Жолигийн анхны лекц Лондоны улс төр, эдийн засгийн сургуульд эхэллээ. Алдарт жүжигчин болон НҮБ-ын дээд хорооны дэргэдэх Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчид эмэгтэйчүүдэд дайн хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар оюутнуудад зааж сургаж, туслах юм байна. Энэ албан тушаал нь цалингүй бөгөөд ирэх есдүгээр сараас эхлэн лекц уншиж эхлэх аж.

Тэрбээр “Би маш их сандарч байна. Гэхдээ яг л эрвээхэй шиг нисэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Энэ ажлыг би маш сайн хийнэ. Энэ нь надад маш чухал” хэмээсэн байна.

Түүнчлэн зочин профессор Анжелина Жоли нь оюутнуудад лекц уншихаас гадна семинар, олон нийтийн арга хэмжээнд оролцох болон хувийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Жоли болон Лорд Хейг нараас гадна Женев дэх Олон Улсын Эмнисти интернэйшнл байгууллагын Олон улсын өмгөөллийн төвийн захирал Жейн Коннорс болон Эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх олон улсын эмэгтэйчүүдийн Лигийн ерөнхий нарийн бичиг Мадлен Риз нар зочин профессороор уригджээ.

Лекцийн эхний өдөр Анжелина Жоли Лондонгийн сургуулийн магистрын энэ программ нь олон сургуульд үлгэр дуурайлал болохыг хүссэн байна. Магистрын энэ хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн эрхийг хангах, тэдний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал том хэлэлцүүлгийн талбар болж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: FASHIONSTYLEMAG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж