Гадаадын нэгдлүүд Хятадад бизнес эрхлэхэд хүндрэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Гадаадын нэгдлүүд Хятадад бизнес эрхлэхэд хүндрэлтэй

Хятад улсад монополийн эсрэг хууль гурван жилийн өмнө батлагдах үед олон улсад Бээжинг уг хуулиар халхавч хийж протекционист бодлого явуулж магадгүй гэсэн айдсыг төрүүлж байсан юм. Гэсэн ч хамгийн муу нь уг хууль Хятадын төдийгүй гадаадын компаниудын нэгдэл, хөрөнгө эзэмшигчдэд Хятад улсад үйл ажиллагаа явуулахад маш том саад болж байна.

Жишээ дурьдахад, ОХУ-ын нүүрсхүчлийн кали олборлолтын УралКали, Силвинит хоёр компанийн нэгдлийг Бээжингээс Хятад худалдан авагчдын эрэлтийг хангаж, Хятадаас тогтоосон ханшийг дагаж мөрдөнө гэсэн нөхцөлийн үндсэн дээр өнгөрсөн зургадугаар сард хүлээн зөвшөөрчээ. Хэрэв дээрх нөхцөлийг зөрчвөөс торгууль оногдуулна хэмээн сүрдүүлсэн гэнэ. Энэ явдал нь Хятадын худалдааны яамнаас гадаадын нэгдлүүдэд тогтоосон долоо дахь болзолт нөхцөл болжээ.

Энэхүү нөхцөл байдлыг монополийн эсрэг хуульчид Бээжин дотоодын пүүс компаниудаа гадаадын нэгдлүүдийн зүгээс учруулж болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор хийж буй үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин гадны пүүс компаниудын хувьд Хятадын монополийн эсрэг дэглэмтэй зэрэгцээд зүйд нийцсэн эрх мэдлээ олж авна гэдэг томоохон шалгуур, хариуцлага болж, Бээжингийн концернуудад хандаж зарга гаргах шаардлагыг бий болгоод байна.

Гэхдээ Хятадын тал энэ байдлыг саяхнаас анзаарч, Америк болон Хятадын монополийн эсрэг агентлагууд хоёр талын харилцаагаа сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ явдал нь цаашид Хятадын монополийн эсрэг агентлагуудын хандлага харьцангуй зөөлөрч магадгүй гэсэн сэдлийг АНУ-ын монополийн эсрэг зохицуулагчдад төрүүлж байна. Энэ нь зарим нэг талаараа үнэний ортой болж, Хятадын зохицуулагчид нийт 250 пүүс нэгдлээс ердөө нэгд нь татгалзсан хариу өгч, 95 хувьд ямар нэг болзол тавилгүй Хятад улсад үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ. Гэвч гадны нэгдлүүдийн асуудлын хажуугаар дотоодын нэгдлүүдийн асуудал ч хөндөгдөж байгаа бөгөөд Хятадын зохицуулагчид томоохон төрийн өмчийн компаниудад төвөг учруулахгүй байх үүднээс дотоодын нэгдлүүдэд зөвшөөрөл олгодоггүй эсвэл маш өндөр болзол тавьдаг байдал байсаар байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж