Монгол орон төөрдөг байшин мөн үү | News.MN

Монгол орон төөрдөг байшин мөн үү

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Монгол орон төөрдөг байшин мөн үү

Үүргэвчтэй жуулчид Мон­голыг зорьсоор байна. Тэд онгон зэрлэг байгалийг харж, нүүдэлчин ардын дахин дав­тагдашгүй соёлыг сонжих гэж яваа юм байх. Санаа нь уг нь сайхан юм. Даанч тэдний хүслийг биелүүлчих сачий монголчуудад байдаггүй. Аялал жуулчлалын ком­паниуд гадныхны өмнө Мон­гол орноо сурталчлах чадвартай хөтчийг ердөө нэг сар гаруйн хугацаанд бэлтгэдэг. Зун болж, аялал жуулчлалын улирал эхлэхийн өмнө түргэн авч, түргэвчилсэн курс төгссөн шинэхэн хөтөч нар аль ч учраа олохгүй сандрах нь элбэг. Гадаадын жуулчин “Энэ хийдийг  яагаад байгуулсан юм бол” гэж асууснаа хариултаа хүлээж ядаад эцэст нь “Энэ хавьд тоглож байсан хүүхдүүдийн нэрээр нэрлэсэн юм гэсэн үү” гэхэд монгол хөтөч хээвнэгэхэн “Тийм” гэж хариулна. Хөдөө нутагт энд, тэндгүй хэрсэн олон замаар сүлжиж, хаашаа явахаа үл мэдэгч царайлах хөтөч цүнхнээсээ газрын зураг, луу­жин гаргаж ирээд зам зааж өгсөн тухайгаа нэгэн жуулчин их л бахархангуй ярихыг ч сонсч байв. Иймэрхүү жишээ олон бий.

Эцсийн эцэст хөтөч нар Монголын нүүрийг тахалдаг гэдгээ мэддэг болов уу. Япончууд манайд ирчихээд нөгөө сайхан цэлийсэн тал нутгаар явахдаа хэдүүлээ бөөгнөрч, нэг нэгнийхээ хөл дээр гишгээд байж. Харин тэгсэн тэдний хөтөч болж цуг явсан монголчууд бие, биенийхээ барааг дөнгөж харах төдий хол зайтай явж, дураараа инээлдэж, тэн­хээ­гээрээ хашгирч байх юм гэнэ. Түүнийг ажигласан нэгэн япон жуулчин “Монголчууд ийм сайхан уудам нутагт амьдардаг болохоор энэ хэрээрээ уудам сэтгэж, чө­лөөтэй байж сурчээ” гэж дуу алдсан юм байх. Тэгэхээр хөтөч нар монголчуудыг төлөөлж байгаа биз. Гэвч тэд гайхуулж, үзүүлэх зүйл арвинтай Монгол орноо ха­рийн жуулчдаас чадварлаг нууж чаддаг. Харамчийнх уу, аль эсвэл хайхрамжгүйнх үү. Аль эсвэл аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн том дуугарах хэрнээ төөрдөг байшин шиг болчихсон эх орноо бүрэн таньж мэдэх хүн ховордсоных уу. Хэлж мэдэхгүй юм.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zar 2011-08-02 203.194.119.19

Duudlagaar kompyuter formatlana Heregleenii programmuud bolon togloom suulgaj ugnu Nuugdmal virus ustgana 96599859

Avatar

Pee 2011-08-02 202.72.246.84

gadniihan yaah ve dotoodiin aylal juulchlal odoo gadaad juulchidaas iluu orlogo oruulj baigaa getel yaagaad dotoodiin juulchidaa oligtoi huleej avaad saikhan ym uzuulj haruulaad butsaaj boldoggui ym be

Avatar

teneg 2011-08-02 202.179.20.204

ene setgyylch yag mun yy yun teneg yum bichdeg yum be mongol xeleerei yarixgyi tegeed xanxaar yarxuu

Avatar

Deutschlandaas 2011-08-02 188.62.122.192

Manai mongolchuud jamarch zohion baiguulalthariutslag baihgvi unen butehgvi humuuseeZovhon mungu jay oloh be gej bodhoos ter juulchidiin erh ashigt nitseh jum gej baidag jum uu tim bhoor ahij mongoliig zorih humuus baihgvin todorhoi

Avatar

Зочин 2011-08-02 202.72.243.98

Чи нэг гажиг хурлийз нэртэй юм юу гээд солиороод байгаа юм бэ Чи ийм юм бичихдээ бод Жишээлбэл жуулчны нүдээр харах хэрэгтэй Чи Америкт очоод аял даа Тэгээд Монгол хэлтэй Америкийг сайн танилцуулах гайд олоод ав Ёстой хуцна байлгүй Жуулчин хүн гэдэг чинь өөрсдөө мэдэж авдаг юм Эцсийн эцэст бид яагаад Монголынхоо нутаг дэвсгэр дээр гадаад хүнтэй англиар ярих ёстой юм бэ Чи Хятад Солонгос Япон дэлхийн хаа нэгтэй очоод үз Чамтай Монголоор ярих нь үү төрөлх хэлээрээ ярих нь уу Харин ч бид англиар ярьснаараа гадаад хүний хүсээгүй зүйлийг хийх тохиолдол маш их гэдгийг мэдэж ав Чи уг нь иймэрхүү нийтлэл бичээд суух ёстой хүн юмсан

Avatar

МГЛ 2011-08-02 180.235.168.137

ХЭДЭН ГЭРТ БУУЛГАЧИХААД МӨНГӨ САЛГАХ ГЭЭД ЭРГЭЛДЭЭД БАЙДАГ ХҮМҮҮСЭЭС ЗАЛХДАГ БАЙХ ГАНЦ ХОЁРООРОО ЗЭЛҮҮД ГАЗАР ТЭНЭЖ ЯВДАГ БОЛЖЭЭ ЖУУЛЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж