Япон улсын Шударга өрсөлдөөний хороотой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Япон улсын Шударга өрсөлдөөний хороотой хамтран ажиллана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энхболд нар энэ өдрүүдэд Япон улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр/2017.03.15/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Япон улсын Шударга өрсөлдөөний хорооны дарга нар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар талууд сургалт судалгааны ажил хамтран зохион байгуулах, хүний нөөцийн чиглэлээр боловсон хүчин солилцох юм байна.

Шадар сайд У.Хүрэлсүхийн эрхлэх асуудлын харьяанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар багтдаг. Өнгөрсөн долоо хоногт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар зөвлөгөөн болох үед Шадар сайд У.Хүрэлсүх “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад орнуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна гэдгийг мэдэгдсэн юм.

Мөн Засгийн газраас Өрсөлдөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд гадаад хамтын ажиллагаагаа Япон улсын Шударга өрсөлдөөний хороотой өргөжүүлснээр албан айлчлалаа амжилттай хийж байна хэмээн Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж