Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Италийн домогт хөлбөмбөгч, “XX зууны хурц оддын нэг” хэмээн дэлхийн хөлбөмбөгт “дурлагчид”-ын шүтээн болж ирсэн Франко Барези Монголд ирээд байна. Гэхдээ  тэрбээр ганцаараа ирсэнгүй.  Италийн шигшээ баг болон домогт “Милан” клубын дасгалжуулагчдын хамт Монголын хөлбөмбөгчдийг дэлхийн тавцнаа гаргах гарцыг нээхээр ирсэн аж. Тэрбээр хөлбөмбөгчний  замналаа 1977 онд эхэлж, энэ хугацаанд багаараа  Италийн аваргын цомыг зургаан удаа, Европын цомын аваргыг гурван удаа, Европын супер цомын аваргыг хоёр удаа хүртсэн амжилт нь түүнийг домогт хөлбөмбөгчний амьдралаар мөнхөд амьдрах эрх олгосон гэдэг. Түүнчлэн дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийг багаараа хүртэж чадсан ховорхон амжилтын эздийн нэг юм.

Түүний хувьд, Марадонаг хам­гийн их айлгадаг хамгаалагч байсан гэдгийг хөлбөмбөг сонирхогчид үнэлдэг ч өөрийнх нь хувьд “Ер нь Роберто Бажогоос эхлээд барихад хэцүү довтлогч олон байсан. Марадонаг хамгаалахад хамгийн хэцүү байсан” хэмээн ярилцлага өгсөн нь бий.

Ийнхүү Монголын хөлбөмбөгийг донсолгоонд оруулж, өсвөрийн дөр­вөн хөлбөмбөгчид “Милан”  клубт суралцуулах урилга  гардуулаад бу­цаж буй тэрбээр манайханд найдвар “бэлэглэв”. Зөвхөн үндэсний бө­хөө шүтэж, жалгын сэтгэхүйгээр спортын амжилтыг хазаарлаж ирсэн манайхны хувьд дэлхийн хөлбөмбөгт амжилт гаргах гарцыг Франко Барези нээсэн нь энэ ажээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж