Хятадын интернетийн хатуу хяналтыг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Хятадын интернетийн хатуу хяналтыг шүүмжилжээ

Хятадын ардын их хурлын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурлын үер тус улсад мөрдөгдөж буй интернетийн хатуу хяналтын тухай халуухан хэлэлцүүлэг өрнөсөн байна. Тодруулбал, Хонконгийн “South China Morning Post” сонин болон тус зөвлөлийн хэд хэдэн төлөөлөгчид хятадын интернет зах зээл дээр үйлчилж буй хатуу хяналт нь БНХАУ-ыг дэлхийгээс тусгаарлах, улс орны эдийн засгийг доройтуулж байна хэмээн төр засгаа хатуухан шүүмжилжээ. Энэ шүүмжлэлд хятадын удирдагч нар хариулт өгсөн хэдий ч хурлын тэмдэглэлд бүртгэгдээгүй, устсан байгаа юм. Харин дээрх сонинд хэвлэгдсэн “Кибер орчин дахь олон улсын хамтын ажиллагааны стратеги” нийтлэлд Хятад улс Оросын адил интернэт сүлжээ дэх төр засгийн хяналтыг бэхжүүлнэ. Энэ салбар дахь хяналтыг сулруулахгүй байх талаар өгүүлжээ.

Мөн “Ардчиллыг дэмжих хятадын холбоо” нам нь дээрх шүүмжлэлийг дэмжсэн байна. Тус нам нь хятадын коммунист намын хүлээн зөвшөөрдөг найман жижиг намын нэг бөгөөд аливаа асуудлыг коммунист намтай зөвлөлдөх эрхтэй юм. “Ардчиллыг дэмжих хятадын холбоо” намын даргын орлогч Ло Фухэ “Судлаачид интернэт орчинд судалгаа хийхийн тулд төлбөр төлж байна. Иймээс улс төрөөс ангид академик сэтгүүлд интернэт орчин чөлөөтэй ажиллах эрхийг нээж өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар төр засагтай зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа” хэмээн орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Хонконгийн алдарт уран барилгач Кэролайн Чейн И эрдэм шинжилгээ болон эдийн засгийн талаарх мэдээлэл өгдөг сайтуудыг бүхэлд нь тэр дундаа Facebook болон Google нээхийг санал болгожээ.

Тэрбээр “Би Facebook-ээр дамжуулан керамик борлуулдаг. Харин хаагдсанаас нь хойш би Хонконг эсвэл VPN-ээр дамжуулан өөрийн олон нийтийн хуудсаа удирдаж байна. Facebook-гүйгээр Хятад улс маш олон боломжоос хоцорч байна. Хятадын дарга Си Зиньпин цаг тутамд дэлхийд нээлттэй болох шаардлагатай тухай ярьдаг ч бодит байдал дээр Хятад улс Хойд Солонгостой адил болж байна. Хятад улс хамгийн сүүлд Pinterest-ийг хаасан. Энэ нь зураач болон дизайнеруудын санал бодлоо солилцох чухал талбар байсан” гэжээ.

Хятадын удирдагчид өмнө нь ийм шүүмжлэлтэй тулгарч байгаагүй билээ. Харин дээрх шүүмжлэл нь ард түмний том дэмжлэгийг авчээ.

Интернэтийн хатуу хяналт нь Хятадын төр засгийн урт удаан хугацаанд хэрэгжүүлж буй бодлого бөгөөд гуравдугаар сарын эхэнд хэвлэгдсэн “Кибер орчинд олон улсын хамтын ажиллагааны стратеги” хэмээх нийтлэлд 14 дахин “эрх мэдэл” хэмээх үгтэй таарна. Үүнийг кибер орчин хангах нь хамгийн гол ажил нь юм. Учир нь хятадын удирдагчид улс эх оронд нь “арабын хавар”-ыг давтагдуулахгүй байхыг хичээж байгаа юм байна. Мөн “чөлөөт худалдаа хэрэгтэй” гэсэн уриалга дор үндэсний аюулгүй байдлыг ганхуулах зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүүлийн үед БНХАУ нь интернет дэх хатуу хяналттай холбоотой хэд хэдэн хууль баталсан байна. Үүний тод жишээ нь 2016 оны 11 дүгээр сард кибер аюулгүй байдлын тухай хууль юм. Хуулийн хүрээнд нийгмийн сүлжээний хэрэглэгчид регистрийн дугаар болон паспортаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Мөн төр засгийн шаардлагын дагуу ямар ч мэдээллийг устгах, түүний хандалтыг хязгаарлах аж.

2016 онд БНХАУ-д интернет хэрэглэгчийн тоо 730 сая хүн буюу 6.2 хувиар өсчээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж