Нурангид дарагдсан уурхайчдыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

Нурангид дарагдсан уурхайчдыг аварчээ

Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн  гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр  хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд  ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллажээ.

Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан  иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж