Ши Жиньпинийг Трамп хувийн эдлэндээ хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Ши Жиньпинийг Трамп хувийн эдлэндээ хүлээж авна

БНХАУ-ын дарга Си Жиньпинийн АНУ-д хийх айлчлалын бэлтгэл ид хийгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ноён Си Жиньпинийг Флорида дахь хувийн эдлэндээ хүлээн авахаар зэхэж байна хэмээн CNN  мэдээллээ. Тус телевиз уг мэдээллийг Цагаан ордонд ойр эх сурвалжаас авсанаа онцолсон боловч нэрийг нь дурдаагүй байна. Гэхдээ энэ төлөвлөө эцэслэгдээгүйг эх сурвалж онцолжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнөөдрөөс Азийн орнуудаар хийх айлчлалаа эхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд Хятадад бас айлчлах юм. Энэ үеэр Си Жиньпинийн айлчлалын нарийн ширийг эцэслэн тохирно хэмээн эх сурвалж хэлжээ.

Айлчлал ирэх дөрөвдүгээр сард болох товтой байгаа.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж