Сураггүй болсон хүүхдүүдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хүүхдүүдийг хайж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан Б /10 настай, эрэгтэй/, мөн Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар өчигдөр /2017.03.15/ 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь энэ тухай шөнийн 00.30 цагт мэдээлж, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн зургаан албан хаагч, цагдаагийн байгууллагын  дөрвөн албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор хүүхдүүдийн сураг хараахан гараагүй байгаа ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж