Монгол улсын засгийн газар, ХХААГазар, ОБЕГазар, Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжүүлж буй малчдад туслах “ХАНДИВЫН АЯН”-ны хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаа сумдад тусламж үзүүлж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн Эрдэнэсант сумыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн гэж үзсэн тул сумын малчин өрхийн бод малыг хонин толгойд шилжүүлснээр 200 ба түүнээс доош малтай 62 өрхөд 2017.03.13-ны өдөр НҮБ-ийн ХХААГазар, Хөгжлийн хөтөлбөрөөс 240000 төгрөг, хорголжин тэжээл, долооц, малын эм, тарианы тусламж өглөө. Эрдэнэсант сумын нийт нутгийн 70% нь цасан бүрхүүл тогтож 10-25см цастай, хаваржилт нилээд хүндрэх төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN