Ус, цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх хэлтсийн аймгуудад байгаа экспедициуд хоёр хоногийн өмнөөс үүл харваж, бороо оруулах ажлаа түр хугацаагаар хаажээ. Учир нь энэ сард бороо хур элбэгтэй байх тул ийнхүү түр хугацаагаар ажиллахгүй гэнэ. Энэ зун бороо , хур элбэгтэй байсан ч тус экспидицийн албаныхан хэт халсан Хэнтий, Дорнодын залгаа нутагт болон говийн баруун талаар болон Дорноговь аймгийн зарим нутгаар үүл харван бороо оруулан үр дүнтэй ажилласан байна. Мөн тус албаныханд хоёр гурав хоногийн өмнө Төв аймгийн “Ээж хад” орчмоор орсон мөндөрийн улмаас Хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мөндөрөөс тариа ногоогоо хамгаалах тал дээр туслаач хэмээн хүсэлт иржээ. Гэвч мөндөр сарниулдаг тоног төхөөрөмж нь манайд байхгүй бөгөөд хэдэн жилийн өмнө туршиж үзэж байсан ч одоог хүртэл хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хараахан шийдэгдээгүй байгаа гэнэ.
Наймдугаар сар дуу цахилгаантай , усархаг бороо ихтэй байна
Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр энэ сард дуу цахилгаантай усархаг бороо ихтэй, аянга буух төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан юм. Түүнчлэн зарим газарт аянга бууснаас гал түймрийн аюул нэмэгдэх, үер усны далан сэтэрч ард иргэд, албан байгууллагад хохирол учруулах нөхцөл бүрдэж болзошгүйг анхааруулсан юм.
А.Зул