Дорнод аймгийн Халхгол суманд 2017 оны 3 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан явуулын баг ажиллалаа.
БОЭТөвийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар зорилтот бүлгийн 42 өрхийн 74 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснээс ахмад настан 13, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэн, жирэмсэн 1, 0-5 насны 17 хүүхэд нийт зорилтот 33 иргэн үзлэгт хамрагдсан байна.
Мөн сумын төвд Цогтсүмбэр, Ташгай багийн 50 хүүхэд хүүхдийн эмчид, доторт 89 иргэн, эмэгтэйчүүдэд 108 иргэн, шүдний эмчид 208 иргэн үзүүлсний хүүхэд 135, насан хүрсэн 73 иргэн үзүүлсэн байна. Үүнээс ломбо 138, давтан 26 хүүхэд, зүслэг 1, Чулуу 1, аргинат буюу шүдний түрхлэг 105 иргэнд тавьсан, нийт 47 иргэн бүрэн эрүүлжсэн байна.
Мөн Ялалт багийн 179 иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаас хүүхдэд 85, доторт 44, шүдэнд 50 иргэн тус тус үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авлаа.
Тус сумын нийт 708 иргэн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан байна.
Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч О.Төвшин нар сумын иргэдэд хөдөлмөр, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр шинээр батлагдан гарсан хууль эрхзүйн болон тогтоол шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Ийнхүү аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан явуулын багийн үйлчилгээ нь цаг үеэ олсон, алслагдсан сумын иргэд, малчдын талархлыг хүлээсэн сайхан ажил боллоо гэж сумын иргэд дүгнэж байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.DORNOD.GOV.MN