Сурагчдад цахим гадуурхал асуудал болов

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Сурагчдад цахим гадуурхал асуудал болов

Сурагчдад цахим гадуурхал асуудал болов

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд өнөөдөр /2017.03.15/ “Цахим гадуурхал, цахим хэрэглээ” сэдэвт сургалтад хамрагдлаа. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-аас өнгөрсөн аравдугаар сард “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөр баталсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн орчинд цахим хэрэглээг багасгах, түүний хор уршгийг хүүхдүүдэд хэрхэн зөв ойлгуулах талаар сургуулийн нийгмийн ажилтнууд мэдээлэл сонсч, санал солилцлоо. Сургалтыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нээж үг хэлсэн юм. Тэрээр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэр дундаа өсвөр насныхан их эмзэг байдаг учраас аливаа асуудалд уруу татагдах, хүндээр тусгаж авах нь элбэг. Тиймдээ ч цахим хэрэглээ нь ерөнхий боловсролын сурагчдын дунд бие биеэ гадуурхах, гүтгэх, доромжлох хэрэгсэл нь болж хувираад байна. Энэ асуудалд дан ганц яам биш, сургуулийн нийгмийн ажилтнууд болон багш нар хамгийн чухал нь эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Хүүхдүүд тань цахим орчин юу үзэж, ямар мэдээлэл авч байгаад хяналт тавихгүй бол өсвөр насныхны дунд бие биеэ гадуурхах тохиолдол маш их болж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, цахим гадуурхалд хүүхэд бүрийг өртүүлэхгүй байхад хэрхэн ажиллах вэ гэдэгт өнөөдөр зөв гарцаа олох ёстой” гэдгийг онцлон хэлсэн юм. БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудад ухаалаг гар утас хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарснаас хойш сургуулийн орчинд интернэт хэрэглээг багасгах, хичээлийн цагаар гар утас ашиглан интернэт хэрэглэх нь багасчээ.

2012-2016 оны аравдугаар сарын байдлаар 92 хүүхэд амиа хорлосон, түүний 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөн учраас амиа хорлосон гэдгийг цагдаагийн байгууллага тогтоожээ.  Дэлхий нийтээрээ цахим мэдээллийн эринд амьдарч байгаа өнөө цагт дунд сургуулийн хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдэж, түүнийг хэрэглэх нь бүх насны хүүхдүүдийн дунд зуршил болжээ. Нэгэнт дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа ийм үед ялангуяа хүүхдүүдийн хэрэглээг хориглох бус зөв, тохиромжтой хэрэглээг бий болгох ёстой гэдгийг нийгмийн ажилтнууд онцолж байлаа. “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөр үргэлжилж байгаа бөгөөд БСШУСЯ-аас Дэлхийн банктай хамтран холбогдох судалгааг гаргаж байгаа бөгөөд үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд өнөөдрийн энэ сургалт ч хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нэг том ажлын нэг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж