Эрхээ хасуулсан жолоочдыг “ангуучилна”

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Эрхээ хасуулсан жолоочдыг “ангуучилна”

Замын цагдаагийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-тай хамтран “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт хоёр сарын аяныг өнөөдөр /2017.03.15/ эхлүүлжээ. Аяны хүрээнд талууд хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт, шалгалтыг тогтмол явуулах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ч машин барьсаар байгаа хүмүүсийг илрүүлэх зорилготой юм.

Эрхээ хасуулаагүй ч ийм төрлийн ял шийтгэлийн талаар жолооч нарт сануулах, харилцан мэдээлэл солилцох гэнэ. Хууль, хяналтын байгууллагын гаргасан судалгаагаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах ял эзэлдэг байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх аяны хүрээнд жолоодох эрхээ хасуулсан хүмүүс хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулж байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж