Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Лувсангийн концерт

Дагдан, Довдон хоёр зохиолын дуунд
нугасгүй дуртай гэнэ. Шинэ тоглолтыг алгасалгүй үзэж, нэг нэгнийгээ
ээлжилж даана. Дагдан Довдон руугаа залгаад,

-Ирэх хагас сайнд Жавхлан тоглоно гэнэ ээ. Хөгшин чинь хоёр тасалбар авчихлаа гэв.
-Үгүй
ээ, хөгшин чинь амжихгүй хагас сайнд Лувсан тоглолттой гэсэн гэж найз
нь хариулжээ. Дараагийн хагас сайн дөхөж байтал Дагдан дахиад л Довдон
руу залгав.

-Энэ хагас сайнд Батсүх гавьяат дуулна гэнэ ээ. Үзэх үү? гэж асуув.
-Ээ,
хөгшин чинь амжихгүй. Хагас сайнд Лувсан дахиад л тоглолттой гэв.
Түүний дараагийн хагас сайнд Хишигбаяр, Дэлгэрмаа хоёрыг үзэх санал
тавьтал Довдон дахиад л Лувсан тоглолттой гэв. Дагдангийн тэвчээр
алдрав.

-Лувсан гэж хэн юм бэ? Мэдэхгүй л юм байна зүгээр гэж уурлав. Довдон нь харин сэмхэн шивнэж,
-Чш
чимээгүй. Би ч гэсэн мэдэхгүй ээ. Лувсанг тоглолтоо хийхээр явахаар нь
хөгшин чинь эхнэртэй нь уулздаг юм байхгүй юу гэжээ.

http://amarsaikhan.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж