Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн байгуулагдлаа

Увс аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн Улаангом хотноо зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд аймгийн болон байгаль орчны салбарын удирдлагууд, ажилтан албан хаагчид, БО-ны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, ус цаг уурын харуулууд, газрын даамлууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцлоо. Байгаль орчны талаарх төрийн бодлого, Аймгийн хөгжлийн хөтөлбөр, БОАЖ-ын салбарын бодлого, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, байгаль хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, зөрчил, анхаарах асуудал, тусгай хамгаалалттай газар нутаг, УЦУОШ, усны сав газар, байгалийн эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймэр, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар салбар салбарынхан илтгэл тавьлаа. Зөвлөгөөнд оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд хэлэлцүүлэг нь “Аялал жуулчлал ба байгаль орчин”, “Уул уурхай ба байгаль орчин”, “Хөдөө аж ахуй ба байгаль орчин”, “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин” гэсэн сэдвүүдээр явагдлаа.

ЭХ СУХВАЛЖ: WWW.UVS.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж