Фийон дахиад л бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Фийон дахиад л бүтэлгүйтэв

Франсуа Фийон. Фото: Philippe Wojazer/Reuters

Барууны хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Фийон дахиад нэг дуулиантай орооцолдов. Ням гаригийн Journal du Dimanche сонин уг  дуулианыг өдөөлөө. Сонины сэтгүүлчид  Францын хамгийн стилийн улстөрч гэгдэх Фийон сүүлийн хэдэн жилийн дотор  Парисын  дээд ангиллын оёдолчноор  костюмаа оёулан бусдаар хөлсийг нь төлүүлж ирснийг мэдсэн байв.

Энд дөнгөж 48,5 мянган евроны талаар яриа өрнөж байна. Тэрбээр ийм хэмжээний мөнгөөр 2012 оноос гоёж гангарчээ. Тэрбээр Arnys гэх оёдлын хувийн урланд  хувцсаа оёулдаг гэнэ. Тэнд костюмын дундаж үнэ нь 6000 евро.

Сонин түүний өвөл намын  захиалгыг сонирхож үзсэн гэнэ. Өнгөрсөн намар Фийон нэг костюм анчны стилийн Forester  хүрэм оёулжээ. Костюм нь 7000, хүрэм нь 5000 евро болсон  ба үнийг нь бэлнээр төлжээ. Энэ  хоёрдугаар сард хоёр костюм хийсгэсэн нь тус бүрдээ 6700 евроны үнэтэй байв.  Тэдний төлөө чекээр мөнгө төлөгдсөн ба  үнийг төлсөн хүн нь нэрээ нууцлахыг  сониноос гуйсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж