Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн аваргуудад халгаатай үргэлжилж байна. Башёгийн дөрөв дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал магэшира Икиод ялагдлаа. Мөн аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүг барсангүй. Харин аварга Кисэносато магэшира Сококурагаар дөрөв дэх даваагаа авч, тэргүүлэгчийн байраа хадгалж үлдэв. Сококура өчигдөр Харүмафүжиг даваад байсан юм.
Дөрвөн аварга барилдаж буй хаврын башё манай аваргуудад үнэхээр халгаатай үргэлжилсээр байна. Хакүхо, Харүмафүжи хоёр унаатай болсон бол Какүрюү өнөөдөр унаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.
Шинэхэн аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын долоон бөх дөрвөн даваатай башёг тэргүүлж байна.
Энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах хаврын тэмцээн аваргуудад халгаатай байна.
Ч.БОЛОР