Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохилдуулан Төв аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад хамтран Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 2017 оны 3 дугаар сарын 14-15 өдрүүдэд амжилтай зохион байгууллаа.

Марш тактикийн тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Отгонбат Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч хурандаа Н.Бямбадорж,  аймгийн ЗДТГ-ын ЦШ-ын дарга Хурандаа Б.Эрдэнэбат, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Энхбаатар, Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Төмөрбаатар, Цагдаагийн газрын дарга  дэд хурандаа Б.Ганзориг нарын удирдлагууд оролцлоо.

Марш тактикийн тэмцээний үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл тэмцээнд оролцож байгаа офицер ахлагч цэрэг түрүүч байлдагч нарт хандаж баярын мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.

Тус тэмцээн нь Гарааны өмнөх ажиллагаа Жагсаал, Гардан байлдааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын норматив, химийн норматив, галын бэлтгэлийн норматив, 10 км-ийн маршийн үйл ажиллагаа гэсэн төрлүүдээр зохион явагдлаа.

10 км-ийн марш нь гараанаас гараад гранат шидэх, буудлага, тактикийн ажиллагаа, Ар тал эмнэлгийн норматив, цэргийн байр зүйн норматив, Химийн норматив гэсэн төрлүүдийг цаг хугацаанд нь гүйцэтгэж барианд орсноор цаг дарна.

Аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд  Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч хурандаа Н.Бямбадорж захирагчтай бригадын 2 дугаар тасгийн ахлагч Р.Баяраа ахлагчтай тасаг 1.16.35.39 цагийн амжилтаар нэгдүгээр байр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Дугаррагчаа захирагчтай дэслэгч Э.Энхтөр ахлагчтай тасаг 1.21.49.89 цагийн амжилтаар хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Энхбаатар захирагчтай ахлах дэслэгч Ч.Гомбосүрэн ахлагчтай тасаг 1.34.51.21 цагийн амжилтаар гуравдугаар байранд тус тус шалгарч ШИЛЖИН явах цом өргөмжлөл медаль мөнгөн шагналуудаар шагнагдлаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж