Зодог тайлсан сүмоч Котоошюү харьяалагдаж байсан Садогатакэ дэвжээг орхиж, өөрийн гэсэн дэвжээг тэргүүлэхээр болсон талаар Японы сүмогийн холбооны эх сурвалж мэдээлжээ. Сүмогийн холбоо одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа, гэхдээ дөрөвдүгээр сард хуралдаж, шийдвэрээ гаргах гэнэ. Ингэснээр Котоошюү Японы сүмогийн түүхэнд өөрийн гэсэн дэвжээтэй болсон анхны европ бөх болох юм.
Өдгөө 34 настай Болгарын сүмоч Котоошюүгийн жинхэнэ нэр нь Калоян Стефанов Махлянов. 2002 онд мэргэжлийн сүмод хөл тавьсан тэрбээр озэки цолд хүрсэн Европын анхны сүмоч болсон билээ. Мөн тэрбээр 2008 оны тавдугаар сарын башёд түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртсэн мөн л Европын анхны бөх юм. Котоошюү 2013 оны арваннэгдүгээр сар хүртэл 47 башё дараалан озэки цолтой барилдсан бөгөөд 2014 оны нэгдүгээр сард Японы иргэн болжээ. Удалгүй Котоошюү гуравдугаар сард нь зодог тайлж, Котоошюү гэх дэвжээний нэрээ Наруто болгож сольсон юм.
С.ЦЭЛМЭГ