Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Жил бүрийн зуны улиралд өвлийн бэлтгэл, засварын ажил үргэлжлэн нийслэлийн орон сууцны хороололд оршин суугчид, аж ахуйн нэгжүүд хүйтэн устай өнждөг. Өнгөрсөн хоёр сарын турш нэлээд олон газруудын халуун усыг хуваарийн дагуу хязгаарласан. Зуны турш үргэлжилдэг энэхүү засварт  иргэд халуун усны бараа харсангүй гэж гомдоллож байсан бол наадмын дараагаас мөн зарим хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана гэдгээ “Дулааны шугам сүлжээ” ХК-аас мэдэгдээд байсан билээ. Ингээд халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 15-нд:
Булган хошуу, Авзагын орон сууц, “Голден парк” хороолол, “Комплекс импорт” ХХК, “Урьхан санаа” ХХК, “Эрин интернейшнл “ХХК , Барс-2, “Өнөр хотхон” хороолол,10-р хорооллын замын урд хэсгийн орон сууцуудад,

Наймдугаар сарын 8-18-нд: УБТЗ-ын удирдах газар, Ган зам зочид буудал, ТЗ-ын хорооллын орон сууцнууд, 3,4-р хорооллын “Хөх асар”, “Санни хаус” ХХК-ний бүх орон сууцнууд, Гандан хийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮРТХЭГазар орчмын орон сууц албан газруудад

Наймдугаар сарын 18-28-нд: Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчмийн хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МУЗГазрын ордон, Төв номын сан, ГХЯам, Зориг сан, МУБИСургууль, Ионсей эмнэлэг, ШУСТОрдон, “Туушин” ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, Чингэс зочид буудал орчмын, 

Наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 10: ”Сэргэлт”, “Хайрхан”, “Автобус- 1” , “Атар өргөө”, “Дулааны сүлжээ” ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд , ЦШСГазар, Хан –Уул дүүргийн Тамгийн газар, “Гутал “,” Таван – Эрдэнэ” ,” Монгол гар хивс”, “АПУ” ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, УИД, ОХУ-ын ЭСЯам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд,

МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхон, “Өгөөж чихэр боов”, Хүмүүн эмнэлэг, 5-р хороолол, Эмийн завод, “Сарора” зочид буудлын орчмын орон сууц албан газруудын халуун усыг  тус тус хязгаарлахаар “Дулааны шугам сүлжээ” ХК шийдвэрлэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж