Хятадууд хиймэл оюун ухаан бүтээх ажил эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Хятадууд хиймэл оюун ухаан бүтээх ажил эхлүүлжээ

Хятадын интернет хайлтын системийг хөгжүүлэгч "Baidu" компани хиймэл оюун ухаан бүтээх ажлыг гүйцэтгэх судалгаа шинжилгээний лабораторийг хариуцан ажиллуулахаар болжээ. Уг төслийг Хятадын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо дэмжсэн байна.

Тус компани өгөгдлийн санг боловсруулах, алгоритм зохион бүтээхэд шаардагдах хөрөнгө хэрэгслээр тус лабораторийн судлаачдыг хангах юм. “Зорилтоо биелүүлэхийн тулд тус лабораторид бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж Baidu-гийн захирал Ли Яньхун мэдэгдсэн байна.

“Хиймэл оюун ухаан бүтээх нь улсын хэмжээний зорилт болох ёстой, учир нь хиймэл оюун ухаан бий болсноор аж үйлдвэрийн салбар, үйлчилгээний салбар, түүнчлэн цэргийн аж үйлдвэрлэлийн цогцолборт өөрчлөлт гарна” гэж шинжээч Ван Гуаньчунь үзэж байна.

Шинэ лабораторийн хамт олон Америкийн хиймэл оюун ухааны бүтээлүүдээс хамаарах хамаарлыг багасгахын тулд суурь судалгаанд анхаарлаа төвлөрүүлэх ажээ.

Baidu-гийнхан үзүүлэлтээрээ AlphaGo-тэй эн зэрэгцэхүйц хиймэл оюун ухаан бүтээх зорилт тавьсан байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж