Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Сүүлийн таван жилийн мэдээллээр манай улсад жил бүр дунджаар 4000 гаруй сүрьeэгийн тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд цаашид уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг 6оловсронгуй болгох, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
Сүрьеэ өвчин бага зардлаар эмчлэгдэх боломжтой хэдий ч өнөөдөр дэлхий дээр өдөрт дөрвөн мянган хүн уг өвчний шалтгаанаар нас бардаг байна. Энэ нь дэлхий нийтээр сүрьеэгийн эсрэг тэмцэх санхүүжилт хангалтгүй, сүрьеэг оношилдог орчин үеийн технологийг дэлгэрүүлэх хэрэгтэйг харуулж буйг мэргэжилтнүүд хэллээ.
Т.МӨНХ