Украины эмэгтэйчүүдийн сүүлчийн баяр

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Украины эмэгтэйчүүдийн сүүлчийн баяр

2017 оны гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Украин улс улсын хэмжээнд албан ёсоор сүүлчийн удаа тэмдэглэн өнгөрүүллээ. Украин улсын төр засаг зөвлөлтөөс уламжлагдан ирсэн коммунист үзэл сурталтай тэмцэх шалтгаар энэ баяраас татгалзахыг ард иргэдээсээ хүсчээ.Үүнээс гадна Киев жилийн баярын өдрүүдийн шинэ хувилбарыг гаргахаар төлөвлөж байна.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд тэмдэглэхгүй байх талаар Украин улс энэ оны нэгдүгээр сараар эхлэн ярьж эхэлжээ. Энэ нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн байна. Харин ЗХУ-ын үед амьдарч байсан иргэд энэ баярыг тэмдэглэсээр байх болно гэж Украины Үндэсний Оюун ухааны хүрээлэнгийн тэргүүн Владимир Вятрович хэлжээ. Мөн ЗХУ-тай холбоотой баяр болох Майн баяр болон Ялалтын баярын өдрийг ч гэсэн тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа юм байна.

Тэгвэл дэлхийн нөгөө өнцөг буланд эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө жагсаал цуглаан зохион байгуулжээ.

Энэ өдөр Грекийн нийслэл Афин хотын төв талбайд эмэгтэйчүүд жендерийн тэгш бус байдлын талаар мэдээлэл өгөх зорилготой бүх нийтийн цуглаан зохион байгуулжээ.

Тэгвэл 3-р сарын 8-ны өдөр Москва хотын үзэсгэлэнгийн танхимд нэгэн охин роботод цэцэг бэлэглэсэн байна.

3 дугаар сарын 7-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотын эмэгтэйчүүд оёдлын үйлдвэрт хувцас оёдог юм байна. 3 дугаар сарын 8-ны өдөр нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог хангах эрхийнхээ төлөө хот болон тосгон суурин газар семинар хурал цуглаан зохион байгуулдаг аж.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр АНУ-ын Вашигтон хотноо байрлах хөдөлмөрийн яаманд ажил эрхлэгч эмэгтэйчүүдийн цуглаан боллоо. Цуглааны үеэр эмэгтэйчүүд ажлын байран дахь бэлгийн дарамт, хөдөлмөрийн хөлс, амралтын мөнгөний олголт нь шударга байх ёстой гэж үзэн цуглаан зохион байгуулсан юм байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: LENTA, XINHUANET

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж