Дани улсын 14 настай сурагч Даниэль Кристиансен эцгийн хамт дэлхийн хоёрдугаар дайны үеийн онгоцны хагархай илрүүлсэн тухай CNN агентлаг мэдээлж байна.
Даниэль хүүгийн түүхийн хичээлийн гэрийн даалгаварт металл хайгчаар ямар нэгэн зүйл олж илрүүлэх хэрэгтэй байв. Хүү гэрийн даалгавар биелүүлж байх үеэр найман метрийн гүнд төмрийн том үлдэгдэл байхыг илрүүлжээ. Түүний эцэг хөршөөсөө экскаватор зээлж, олдворыг ухаж гаргахад 1944 оны сүүлээр сүйрсэн Messerschmitt хэмээх германы сөнөөгч онгоцны хэлтэрхий байсан юм байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ