Нийслэлийн Ардчилсан намын даргад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр /2017.03.10/ дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлэв.
Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийг энэ сарын 16 хүртэл бүртгэнэ. Харин нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн өдөр нь ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох юм байна.
Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид намын гишүүнчлэлийн харьяалалтай байх, бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагыг тавьж байна.
Одоо нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл ажилладаг юм.
Г.ХОРОЛ