“Миний сайхан ээж 1000” цэнгүүн зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

“Миний сайхан ээж 1000” цэнгүүн зохион байгуулагдлаа

Төв аймгийн нутгийн залуучуудын холбооноос 2дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Миний сайхан ээж 1000” хүндэтгэлийн цэнгүүн өчигдөр /03.08/ Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулагдаж 27 сумын 1200 гаруй ээжүүд оролцлоо.

Тус арга хэмжээг Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо, Төв аймгийн ЗДТГазар, Төв аймгийн Зүүний хүчний холбоо, Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Зуунмод сумын ЗДТГ хамтран зохион байгуулж хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат Засаг дарга Ж.Батжаргал Нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаа бусад зочид төлөөлөгчид оролцож ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр төр нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн 90 гаруй ээжүүд, эхчүүд төрийн болон яам агентлаг, Аймаг сумын хүндэт тэмдэг, жуух, Залуучуудын холбооны тэргүүн зэрэг олон шагналын эздээр тодорлоо.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж