Хойд Солонгос зургаан талт хэлэлцээр эхлэхийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос зургаан талт хэлэлцээр эхлэхийг хүлээж байна

ХОЙД СОЛОНГОС ЗУРГААН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ЭХЛЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

“Өнөө цагийн хамгийн хор хөнөөлтэй  зэвсгийн нэг цө­мийн зэвсэг билээ. Гэвч улс болгоны аюулгүйн баталгаа болж чадаж байгаа энэ төрлийн зэвсэг нь дайснаас хамгаалах гол хүчин зүйл болж байгаа нь цөмийн зэвсгийн утга учир” хэмээн Германы цөмийн зэвсгийн мэргэжилтэн Альберт Шульц онцолсон удаатай.

АНУ-ын www.globalsecuritynewswire.org сайтанд “Хойд Солонгос АНУ-тай одоо л нэг бизнесийн уулзалт хийж байна” гэсэн нийтлэл гарчээ. Уг нийтлэлийн гол санаа нь АНУ-ын энхийг сахиулагч цэргүүд Афганистанаас гарч эхэлсэнтэй холбогдуулан Хойд Солонгосын талаас ойрын хэдэн жил тайван амгалан байх нааштай мэдээг олон нийтэд хүргэсэн тухай аж.  Хойд Солонгосын төлөөлөгч болон АНУ-ын төлөөлөгч нар Өмнөд Солонгос болон АНУ-тай хамтран цөмийн хөтөлбөрөө түр зогсоох талаар хоёр өдөр хэлэлцэж, зургаан талт хэлэлцээрийг урьдчилсан нөхцөл болзолгүй хийх тухай санал солилцохоор өчигдөр Вашингтон хотноо хүрэлцэн иржээ.

АНУ-ын зүгээс Хойд Солонгост  2005 онд  байгуул­сан цөмийн зэвсгийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд бэлэн бай­гаа талаар онцолсон юм. Мөн энэ үеэр Өмнөд Солонгосын “Arirang” теле­визийн сайтаар “АНУ манай хойд хөрштэй цөмийн хэлэлцээр хийж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Кюу Гван, АНУ-ын Хойд Солонгосын хэрэг эрхэлсэн бие төлөөлөгч Стефэн Босворт нар Пхеньяны цөмийн хөтөлбөрийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хий­жээ. Уг уулзалтыг хийхээр 2009 оны арванхоёрдугаар сараас төлөвлөсөн байсан бөгөөд уулзалтыг одоо л зо­хион байгуулж байгаа нь энэ. Хойд Солонгосын тал тун сэтгэл хангалуун байгаа бололтой. Учир нь Гадаад хэргийн сайд Ким Кюу Гван уулзалтаас инээмсэглэл дүүрэн гарч ирж олон нийтэд хандан үг хэллээ” гэсэн юм. Харин Ким Кюу Гван Нью-Йорк хотоос Вашингтон хотруу хөдлөхдөө хэвлэлийн бага хурал хийж “Манай хоёр орны харилцаа шинэ түвшинд удахгүй хүрнэ гэдэгт би болон манай агуу ард түмэн найдаж байна” гэсэн. Тэрбээр “Уулзалт маш сонирхолтой, энгийн өрнөж байгаа ба санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байна. АНУ гэрээний дагуу  үүргээ биелүүлэх талаар нааштай мэдээ хэлсэнд би баяртай байна.

Хэдийгээр АНУ-ын зүгээс бидэнд олон зүйл дээр туслалцаа үзүүлэхээ амласан ч бид гэрээний дагуу үүргээ биелүүлэх болно гэдгээ хэлмээр байна” гэжээ. АНУ-д зургаан талт хэлэлцээрт бэлдэх том даалгавар авсан талаар хэвлэлүүд бичиж байгаа аж.

АНУ-ын Гадаад хэргийн яам­ны хэвлэлийн төлөөлөгч Марк Түнер “Хоёр улсын ирээдүйн зо­рилго зөвхөн 2005 оны цөмийн хө­төлбөрийн тухай гэрээний заалтын дагуу хязгаарлагдах биш, ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах алсын бодлогод оршиж байгаа билээ. Бидний хэлэлцээрийн эцсийн үр дүн хэн нэгний биш, хүмүүсийн амар амгалан байдал, эрүүл энхийн    төлөө гэдгийг дашрамд дурьдмаар байна” гэсэн нь олны анхаарлыг  ихэд  татсан юм. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Өмнөд Солонгост айлчлах үеэрээ хойд Солонгосын зургаан талт хэлэлцээрийг хийх санал тавьсан. Тэд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн одоогийн айлчлалын талаар ч ам нээгээд амжсан талаар CNN  агентлаг тухайн үед мэдээлж байсан.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээний талаар АНУ-тай хэлэлцэж, нааштай үр дүнд хүрнэ гэдэгт Өмнөд Солонгос итгэлгүй байсан талаар www.globalsecuritynewswire.org сайт ч онцолж байсан. Хэлэлцүүлэг эхний өдөртөө хаалттай болсон бөгөөд АНУ болон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар багагүй “Хардалт” үүсээд байсан. Мэдээж хоёр орны хамтын ажиллагаа  болон өнгөрсөн он жилүүдийн алдаа, дутагдлын талаар ч яриа өрнөсөн байж магадгүй талаар “New-York times”  сонинд нийтэлжээ.  Ямартай ч уг уулзалт энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжилж магадгүй тухай Их Британий “The times” онцолсон. 

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж